MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Workforce | Ажиллах хүч
-2010 / 12 / 04
Нууц мэдээлэл ба худалдааны нууцын хулгай нь завшилт эсвэл ажиллагсдын бусад хууран мэхлэлтийн нэгэн адил таны бизнест хохиролтой байж болно. Дараах зөвлөмжүүдийн тусламжтайгаар өрсөлдөх давуу талуудаа хамгаал.

Цаас хэрчигчийг худалдан авч ашигла

Чухал эсвэл нууц бичиг баримтуудынхаа хувийг хаяхдаа болгоомжтой ханд. Эдгээрт санхүүгийн тайлангууд, саналууд, харилцагчийн мэдээлэл, тайлангууд, төлбөрийн баримт, тооцооны хуудсууд, нэхэмжлэлүүд зэрэг багтана. Эдгээр бичиг баримтуудыг зүгээр битгий хая. Эхлээд цаас хэрчигчээр хэрч. Уралгүйгээр хог руу хаях нь олон олон нууц зүйлсийг дэлгэх болно. Хэрэв та хогоо зохих ёсоор хаягүй бол эдгээр бичиг баримтууд буруу гарт орох эсвэл гудамжаар өрсөлдөгч нарын тань өмнүүр хийсч магадгүй юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн тагнуулчид хог хаягдлаас нууц мэдээлэл хайдаг гэгддэг. Цаасыг хэрчиж устгахыг компаний бодлого болгож өөрийн ажиллагсдаасаа бүх бичиг цаасаа ингэж устгахыг шаард.
-2010 / 11 / 17
1995 оны 4 дүгээр  сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хувь хүний нууцын тухай ойлголт
"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

-2010 / 09 / 03
За захиралуудаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдээ. Танай байгууллага дээр нэг их ажил хэрэгч дүртэй мөртлөө бүтээл, бүтээмж гэж нойл нөхөд мэр сэр байна уу. Тэгсэл мөртлөө хүн харахад тэр л ганцаараа ажиллаад байгаа юм шиг дүр төрх бүхий нөхдийн ажил хийсэн болж харагддаг арга залиас нь хүргэж байна. 
-2010 / 07 / 25
CV- ажилд орход маш чухал зүйлсийн нэг. Энэ нь таны мэргэжлийн товч зургийг гаргаж өгдөг. Та түүнийгээ зөв бэлдэх нь их чухал.
Сайн CV бэлдэснээр таныг ажилд авах ярилцлага, уулзалтанд урина гэж найдаж болно. Хэрэвээ CV-гээ муу бичсэн бол ажил олгогч таньруу хэзээ ч эргэн залгахгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү.
Ажил олгогчийн гараар зуу зуун CV дамждаг. Таны CVг 2-3 минут л унших болохоор энэхүү богино хугацаанд өөрийхөө мэргэжлийн чанарын талаар илүү нарийн ба хэрэгтэй гэсэн мэдээлэлийг оруулах хэрэгтэй.
-2010 / 07 / 17
Хөдөлмөрийн маргааныг ганцаарчилсан болон хамтын маргаан хэмээн 2 ангилдаг. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэдэг нь Хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ. Ийм төрлийн маргааны оролцогч талууд нь хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулж байгаа ажилтан, ажилтны цөөнх байдаг төдийгүй тодорхой нэг ажилтны хөдөлмөрийг зохицуулагч хөдөлмөрийн гэрээ болон зарим тохиолдолд Хөдөлмөрийн хууль, бусад эрх зүйн актыг хэрэглэх асуудлаар үүсдгээрээ онцлогтой.
-2010 / 07 / 05
Ажилд орохын тулд ярилцлага гэж нэг хэцүүхэн босгыг давах болдог. Ярилцлагыг хэр амжилттай давахаас бараг л таны цаашдын хувь заяа шийдэгдэнэ, гэхдээ ярилцлагын үр дүн танаас бараг 100% шалтгаалдаг тул бүх зүйл таны гарт гэсэн үг, найдвар байна. Энэ найдварыг ч бас 100 % болгочихвол... Үүний тулд өөрийгөө ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ? Ажил олгогч танаас юу асуух бол? Та юу гэж хариулбал, ямархуу байдалтай байвал ажил олгогчийн итгэлийг хүлээх вэ гээд урьдчилан бодох, бэлдэх зүйл цөөнгүй байдаг.


-2010 / 02 / 09
Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй аж ахуй нэгж, байгууллагын ажилтны цагийг нэгтгэн бодоход энэ журмыг мөрдөнө.


-2010 / 02 / 08
Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.
-2010 / 02 / 08

Бидний хийж байгаа ажлын ихэнхи нь цаг хугацааг хүлээдэггүй шуурхай хийх ёстой ажлууд байдаг. Ямар нэг ажилтан учир битүүлэг шалтгаанаар ажилдаа ирэхгүй бол бидний санаа зовдог. Тиймээс та ажилдаа хоцорч ирэх, ирэхгүй байх шаардлага гарвал удирдах ажилтанд урьд өдөр нь эсвэл аль болох цаг тухайд нь  мэдэгдэх хэрэгтэй.
Боломж байвал өөрийн биеэр ирж мэдэгдэх нь зүйтэй. Удирдах ажилтнаас өөр ажилтнаар ирэхгүй шалтгаанаа хэлүүлж болох ба õ¿íèé íººöèéí ìåíåæåðò зайлшгүй хэлэх шаардлагатай. 
HR Фото